1990 оны 09 сарын 26-нд Армийн Клиникийн Төв Эмнэлгийн Монгол эмнэлгийн тасаг байгуулагдсанаар Монг-Эм ХХК -ийн суурь тавигдаж, 1991 онд Монгол эмнэлгийн пүүс, 1992 онд төрийн өмч давамгайлсан “Монг-Эм” ББХК болж зохион байгуулагдсан бол 1996 оны 08 сарын 24-нд 100%-ийн хувийн өмчит ХХК болж бүртгүүлсэн юм.
Монг-Эм ХХК нь монголын эрүүл мэндийн салбар дахь уламжлалт анагаах ухааны анхны хувийн хувшлийн эмнэлгүүдийн нэг бөгөөд 2006 оноос хойш магадлан итгэмжлэгдсэн.